2007-11-05 13:02:46
Хэнхэг хүмүүсийн хийдэггүй үйлдэл
Хэнээс ч ичихгүй авч сурах зарчим
Бидний үе ирлээ л гэж ярих юм залуус бид чинь, Идэж ууж л байдаг эрээ цээргүй энэ хорвоод энхрий хайрт Монголоо гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс ч ховор ч юм шиг энэ хогоор нь харахад. Юм л бол холбоо хөдөлгөөн, болж л өгвөл Баасан авгай гэж баахан орилоод ч болдоггүй зохиомол хөдөлгөөнүүд бусдыг нь бидэнд үлдээж буруу зөв лоозон барих нь ихэсчээ.
Хотоор дүүрэн хөдөөний иргэд гандаад хэвтэх чихрийн цаас, наалдаад үлдсэн тамхины ишийг түүж биш хусаж аваад түүхий эд боловсруулах төв-д өгч түлээ нүүрснийхээ мөнгийг олох цаг ч юм шиг. Үйлдвэрлэл нь баригдвал өгөх ч юм шиг тэр хогийг, Үйлдлийг нь заагаад өгвөл угсарчих ч юм шиг тэр үйлдвэрийг, Үл хөдлөх хөрөнгийг нь харин улс та өөрөө ав, ул мөргүй хотыг бид цэвэрлэхэд бэлэн байна.
Залхааж буй хогын хаягдал, загинаад хийлгэдэггүй удирдах ажилтанууд, хүний юм шиг хүйтэн сэтгэл гаргаад байвал хот нь хог болж, хороолол нь хашаа босголтгүй хогоор ханажих цаг энэхүүнд харагдах шиг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Эзэн нь мэдээж бид харин Заяа нь хог болж таарч байна даа.
Доошоо гэлтгүй та нэг хараарай эргэн тойронд чинь хог байвал аваад түүнийгээ кармаал, өөрийгөө харин та хогийн сав гэж бодвол хот чинь хогийн сав гэж тунхаглаагүйг анзаар ,амьдарч буй орчин чинь таны хогын хот байх бии. Энэ хотоороо та элдэв янзын виз авбал шинэхэн танил чинь “хогын хот гэлүү” гэж хэлбэл таны ч хог бусдын ч хог тэр хүний зүрхэнд хог шиг хэлэгдэх үгэнд нь орсоныг та анзаарах болно.
Оролцогчийн дугаар: A4
Бүтээл илгээсэн: 2007/11/04

Сэтгэгдэлүүд:
Сайн бичсэн байнаа
Сэтгэгдэл үлдээх: