2007-11-13 10:16:51
Бид буруутай!
Түүхийн музейн үзмэрийн өмнө
Тэртээх сайхан байгалиа хараад
Санаа алдан зогсоно гэж
Сэтгээ ч үгүй хүн танд
Байгаль эхийн сэтгэлийг тэнгэр төлөөлж буй болог
Багсран хурах үүлс түүний гунигийн илрэл болог
Бороон дусал түүний нулимс нь юм бол
Бүхий л амьтан түүгээр голоон зогоодог нь үнээн
Байгаль эхийн нулимсанд хүн цадаагүй байхад
Хүн бидний нулимсан хорвоо уярана гэж байх уу.
Байгаль эхийн хайрыг хэвээр үлдээхийн заяаг
Буруу хараад, буруу гараар бусниулж, бузарлаж
Өнгөтэйд нь нүдээ унаган хомхойрч
Өлөнтөж, шүдээ хавиран дайрсаар
Өлгөөд авая баялаггүй, Үзээд өгье байгальгүй
Өмхийд нь хамар дасч, үзэмжинд нүд эвлэрсэн.
Шарилж тоож ургахгүй, хорхой дасч нутаглахгүй
Шинэгүй хуучин, түүхгүй үлдэгдэл болсоон энд

Аглаг тал хээрийн янзага хөл алдан гүйх цагт
Азай буурай эмээ өвөө таягаа тэмтчин өндийх цагт
Аж үйлдвэр түмэн завод тэнгэрт тултал хөгжих явцад
Амьдралын алтан аягаа хээвнэг хөмөрснөө мэдсийн болуу
Хүн нь зовлон хорсол атаа жөтөөгөөр дүүрч
Тэнгэр нь тоос тортог утаа гурваар дүүрч
Байгаль эх нь хог сэг балгас гурваар дүүрч
Нар сар од гурав л Тэнгэрийн заадастаа хэвээр.
Хүний хорсол нь
Тэнгэрийн утаагаар
Байгалийн хогийг
Тэнгэрийн заадсаар... /Сэтгэлийн хог нь
Тэнгэрийн хогоор
Байгалийн хогийг
Арилгах болуу/

Энд би яахвээ тэртээгээс. таны ач гуч зээгийн удмаас
Энэ төрөлхтний сүүлчийн захиаг
Эрээчиж суугаа нь энэээ
Энэнээс илүүг би.....
Оролцогчийн дугаар: A7
Бүтээл илгээсэн: 2007/11/13

Сэтгэгдэлүүд:
Шинэ жанр оруулж ирмээр байна шүү. Шүлэг энэ тэр болгож, тэгэхгүй бол дараа нь уралдаанаа дүгнэхэд зѳрчил гарах байх даа.
За даа би ямар бичиж мэдэх биш дээ
Тэртээх сайхан байгалиа хараад
Санаа алдан зогсоно гэж
Сэтгээ ч үгүй хүн танд
Манийх бол зүгээр л Бие халаалт болж өнгөрдөг наасан.
Зүгээрээ
Бараг таничихлаа.
Нэрийг нь хэлчүүл Опалд алуулах байх даа
Витаа атман бас юм явуулсан юмуу. Бие халаат гэхээр дээгүүр байхнээ
Тэр юмаа ха ха ха
Опал зодуул зодно биз
Сэтгэгдэл үлдээх: