Залуус хамтдаа хогны эсрэг уралдаан - Нийтлэл #11
Хогоор амьсгалах ховорхон хувь заяа

Манай монгол чинь баян шдээ.Та нар юүгаараа баян юм гэж гайхаж магадгүй.

Гадаадын хөгжилтэй орнууд шиг,Азийн БАР,МУУР,НОХОЙ улсуудаас арай өөр хэлбэрээр баяжиж байгаа хөгжилөөрөө үсрэнгүй орнуудын тоонд ирээдүйд толгой цохиж Азийн ХОГ улс болчих санаатай холч хараатай миний монголын ард иргэд маань дор бүрнээ л чамгүй олон жил  хичээсний үндэсэн дээр нийслэл хотынхоо баруун ,зүүн хязгаарт Мааньтын хогны орд,Цагаан даваан хогны ордыг хайж биш хаяж  хогон хуримтлал бий болгосон  билээ.


Юүн тэр оюутолгой, таван толгой,асгатын цайр майр.Тэд нарыг чинь нөөцөөрөө хэд дахин нугалхаар байгаль дээр хүний гараар бүтсэн цорын ганц хоёрхон ил уурхайнууд байхгүй юү.


Сонин болгож хэлхэд нэг шивнээ байнаа хүнд битий хэлээрэй!!!


 Бидний хаясан хог болох мааньт,цагаан давааг уул овоо шиг сүндэрлээд,утаа униар татуулаад байхаар нь гадаадын зарим нэг хоггүй улсын ерөнхийлөгч нь манай мааньтын хогийг худалдаж авы гээд гуйхад  нь  манай 76 жоохон үнэд оруулчих санаатай байлгаад байгаан байнлээл дээ.Аргач үгүй байх л даа,хоггүй болчихоор нүдэнд торох юмгүй адаглаал хэт цэвэр агаараар амьсгалаад ханиад томуу тусахгүй,ажилгүй зүгээр суучих гээд хэцүү байдаг болхоор тэгсэн байх.

Хөөрхийдөө зайлуул тэр гадаадынхан. Хоггүй яаанадаа.

Манайханд атаархадаг байхдаа.Хогтой түүнээс гарах элдэв өвчин,үнэр танар гээл.Ай мөн үндэсний баялагтай байх сайхан юмаа.Бахархамаар ч юм шиг,бахадмаар ч юм шиг.


Тэгээд ер нь энэ мааньт,цагаан даваа хоёр чинь манайх шиг цөөн хүн амтай улсад хэтэрхий чамлалтай санагдаад байхаар нь хотынхоо гудамж талбайг хогжуулах  олон нийтийн суботникын  аяан явуулж хуучин байсан хэргэлдэгүй  хогны савнуудыг хуугаар нь хурааж цэгцэлж аваад манай өмнөд хөрш бизнэсийн сайн түнш болох хятад улсруу гаргаж хоёр улсын гэрээний дагуу хойшдоо манайд олон сайхан хог нийлүүлхээр тохиролцсон  гэж учир мэдэх хүний ярианаас сонсон.
 
Хогны савгүй болцон хүмүүс чинь эхэндээ жоохон сандралдаад хүн амьтнаас асуусан чинь шаал дэмий хогоо хийдэггүй олон хогийн сав байлгаж хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөөд байхаар нь ингэчлээ,цаашдаа УлаанБаатар хот гэсэн нэгэн том хогны савтай болсон шүү гэсэн.

Ингэсний хүчинд Хот тохижуулах алба гэсэн ажлын байрны орон тоог багасгаж дүүрэг бүрийг нэг цэвэрлэгч,нэг шүүртэй болгож улсын төсөвийг нэлээдгүй хэмнэж байгаа  билээ.

....миний бодол....Тэр цэвэрлэгч үнэхээр азтай бүхэл бүтэн дүүргийг ганцаараа цэвэрлээд ёстой баяжиж дуусаж байгаа байхгүй юү......

Угийн бидний монголчууд нигүүлсэнгүй энэрэнгүй хүмүүс юм болхоороо өнөөх ганц цэвэрлэгчээ ажилтай байлгачих санаатай рекламны самбар,хайс,ургаа мод гэх мэт ер нь л хог болчихоор юү л байна бүгдийг нь өөрийн санаачилгаараа эвдэлж хог гаргаж өгнө шүү дээ.Бас гудамж талбай,байшин барилгын хана туурга хүний гар хүрж болох бүхий л зүйл дээр сараачиж хаяна,цаас наана,нус цэрээ нулимана.Үнэхээр орчин үеийн авангард хот болж байгааз дээ


Оролцогчийн дугаар: A11
Бүтээл илгээсэн: 2007/11/16




Сэтгэгдэлүүд:

1. vitaminjuulalt | 2007-11-16 03:04:44
Энийг хэн бичсэнийг таачлаа даа
Хэлчих үү Опалаа
2. Опал | 2007-11-16 03:05:38
chaddiin bol hel l dee
3. GUMP | 2007-11-16 10:17:46
Витмин гэж нэг л их таасан хүн.

Энэ чинь харин бас л бусдаасаа ялгагдахуйц нэг бичлэг байна шүү.

Ааяа нэг л бичлэг шинжээч шиг аваад хаячихвуу
4. bataa123 | 2007-11-16 10:45:54
танимхайраад л энэ гэх гэсэн чинь биш санагдаад л явчих юм даа, аягүй бол нэг дэлдийсэн нөхөр байж халаанаа
5. opal (зочин) | 2007-11-16 11:30:34
za da ene humuuseer er n ene bichlegiig hen bichsen be gedeg taawar taalgadiimy yaadiin...
6. Билгээ (зочин) | 2007-11-16 12:54:53
Гардаг хогны тухай яривал гадаадын хөгжилтөй орнуудад манайхаас хэд дахин их бас хэд дахин бохир хог гардаг шүүдээ үнэр танар авах юм байхгүй гол ялгаа нь тэд цэвэрлэж хурааж бас хаяж чаддагт байна манайд бол аль нь ч байхгүй Миний бодлоор монголчуудад маань сэтгэл л дутаад байгаамуудаа гэж бодож байна Учир нь хогыг багасгах түүнийг боловсруулах технилоги нэвтрүүлэх хогтой холбоотой хөрөнгө мөнгийг ЗГ УИХ бага төсөвлөж байна ядаж байхад төсөвлөсөн хэдэн төгрөгийг нь дээр нь дунд нь цөм хуваагаад идчихэж байна үүнээс нь болоод доор нь байгаа хэдэн бор ажилчид албан хаагчид нь төсөв хүрэхгүй ээ энүүхэн хэсгийг нь цэвэрлээд тэрүүхэн тэнд хаячих гэж байна. харин хогийг хаяж байгаа гол эзэд болох ард иргэд бид хэд нь хог угаасаа үнэгүй юм чинь ингэс гээд хаячихяа гээд л чулуудачихаж байна. харин хог түүдэг хэд нь энэ нь хэргтэй энэ нь хэрэггүй гээд арай хийж савлуу нь хаясан хэдэн хогийг талаар нэг эгнүүлээд тавчихаж байна ер нь бол хогны тал дээр монголчууд бидэнд хаа хаанаа л сэтгэл дутаад байх шиг байна. бид хогноосоо салахыг үнэхээр л хүсэж байвал бидэнд хогны талаар мастер төлөвлөгөө хэрэгтэй
Нэгд хогны төсвийг нэмэх
Хоёрд хог дахин боловсруулах экспортлох үйлдэрлэх ААН байгуулах түүнийг төрийн бодлогоор дэмжих
Шаардлагтай тоног төхөөрөмжийн албан татварыг багсгах
Ард иргэдийн дунд суботник зохиох болий байгууллагуудын дунд субботник зарлаж байх гэх мэт тэгж байж л бид үр дүнд хүрэх юм болов уу даа
7. aaa (зочин) | 2007-11-16 20:51:09
korea bol hogoor dvvrsen gazar baidag shvv gants mgl bish minii medhiin seoul-iin oir havd baidag uul ene terin barag hogoor bvdsen gesen shvv hogoor uul hiigeed teriigee deereesen shoroo asgaad mad tarsan yumshig bainlee neg tiim yum yraad baisan
8. bichim | 2007-11-17 10:49:51
Үүнийг хэн биш юу бичсэн бэ? гэвэл таах юм байна
9. tulg@@ (зочин) | 2007-11-25 10:19:32
Утаанбаатар хог

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.