2007-11-17 05:54:05
Уралдаант шалгаруулалтанд урьж байна .
Монгол улс хогноос болоод хөгжиж чадахгүй байна гэдгийг НҮБ-ийн бүс нутгийн хөгжлийг хариуцсан мэргэжилтнүүд тогтоочихжээ . Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нь ихэнх хувь нь хог болдгоос эдийн засаг нь хямралд өртөөд байгаа гэнэ . Хүн амын олонх нь ядуу , төлбөрийн чадвар муугаас бараа нь борлуулалтгүй , моралийн элэгдэлд ороод хэнд ч хэрэггүй болчихдог гэдгийг судалгааны дүн харуулжээ .
Хүмүүс нь ядуураад байгаа гол шалтгаан нь нь ажилгүйдэл гэнэ. Ажилгүйдэл ихэссэн нь хогтой холбоотой гэж Статистикийн төв газрын тайланд дурьджээ . Энэ нь нарийндаа бол ямар ч зардал диплом энэ тэргүйгээр эзэмшдэг бүр гэр бүлээрээ, удам дамжин ажиллаж болох цоо шинэ " хогчин " гэдэг мэргэжил гарч улсын болон хувийн байгууллагууд хүн хүчгүй болсон юм байна . Тэгээд аргагүйн эрхэнд гадаадаас " мэргэжилтэн " залаад байгаа гэнээ.
Хог нь " хадгалах горим " зөрчигдсөнөөс болж шинэ төрлийн нян микроб үүсгэж хүн ам нь янз бүрийн өвчин тусаад байгаа юм байх . Тэрийг нь оношлох эмчлэх гээд бас л зардал чирэгдэл болж улсын мөнгөний авдар нь хоосроод улам ядууруулаад байгаа гэнээ.
Ядаж байхад цаг уурын хатуу ширүүн нөхцөл гэгч нь бас хогны үүсэл хөгжилд нэрмээс болдог байна . Хогоо цэвэрлэнэ дээ гэж хаваржин, зунжин , намаржин бодоод , яриад , хэлэлцээд зав нь болохгүй байж байтал цас орчихдог юм гэнэ . Хөлдүү хогийг цэвэрлэх технологи гэж хаа ч байхгүй юм чинь хаврыг хүлээхээс яахав . Хавар нь шинэ хог гараад юун ноднин уржнангийн юмыг ярихтай мантай .
Гэхдээ ядуу ч гэсэн " айл " юм чинь хогоо арилгах гэж бодолгүй яах вэ . Нэг нь " хогны байрлал зүйн газрын зураг " зохиогоод улсын патент авчихаж , нөгөө нь " хүн нэмбэл хог нэмэгдэнэ " гэж афоризм гаргаад авторын эрхтэй болчихож , зарим нь түүх судлаад Чингис хааны үед ямар ч хог байгаагүй , бүр хог гэдэг үг ч үүсээгүй байсан , худлаа гэвэл Монголын Нууц Товчоог унш гэж баталж нотлоод доктор хамгаалчихав .
Бүгдээрээ ярилцаж байгаад хамгийн том Айкү тэй , арга заль , авхаалж самбаатай " од"-уудаа цуглуулаад Монхог гэдэг компани байгуулж нэг нэг хадаг бариулаад гадаад руу тусламж гуйлгахаар явуулжээ. Гадаад улсууд чинь соёлтой , хэн ч гэсэн цэвэр ариун байхад дуртай учир бүгд л хогоо арилгаарай , гэрээ цэвэрлээрэй , саван воок , шүүр мүүрээ аваарай гээд чек өгдөг ч нөгөө хог нь хэвээрээ . Яасан гэхээр нөгөөдүүл чинь мөнгийг нь гадаад томилолтынхоо зардал болгож дансандаа хийчихээд зөвхөн өөрийнхөө гэрийг шүүрдээд орц гудамж руугаа гаргаад хаячихдаг юм байх .
Аргаа бараад гадаадаас шинжилгээний баг урьж учир шалтгааныг нь олж гэнэ . Яасан гэхээр манай улсын нутаг дэвсгэрт нийтдээ хог тарьдаг 2 , 614 667, 8 хүн байхад цэвэрлэдэг нь ердөө 1234 гэнээ . За тэр бутархай нь бол хүүхдийн насыг хог тарих чадварын индексээр үржүүлэхээр тийм гарсан шүү . Одоо яахав , бүх хүнээ цэвэрлэгч болгох уу гээд бүх ард түмний Хурилдай зарлаж санал асуулга явуулж байтал хонгилын үзүүрт 100 лааны чийдэн гялсхийв .
Манай улсын хог нь физик химийн урвалд сайн дураараа орж өөр төлөв байдалд шилжээд шинэ төрлийн бодис үүсгэж зөвхөн хөрс шорооноос гадна агаар , усны найрлагад нөлөөлөөд байгаа тул Дубна дахь олон улсын шинэ бодис судлалын хүрээлэнгийн эрдэмтдийг Соросын сангаас санхүүжүүлээд урилаа . Ажиглагчидын үзэж буйгаар энэ шинэ бодис нь Менделеев гуайн хэдэн зуун жилийн өмнө жагсаагаад бичсэн , одоо бол эдэлж хэрэглээд дуусах шахсан зуу гаруй элэмээнтүүдээс шал өөр орчин үеийн , маш их ач холбогдолтой шинж чанартай " матери " байх 99 %-ийн магадлалтай юм байна . Тэр ч байтугай шинээр нээгдэх бодисыг нэрлэх нэрийг тодруулах олон улсын тендер ч зарлажээ.
Манайхан энэ гарах шинэ бодисоо Лондонгийн олон улсын биржид үнэ хаялцуулан зараад олсон мөнгөөрөө Техникийн Их Сургуулийн мэргэжилтнүүдийн зохиосон гариг хоорондын " Рубикон " пуужинд хогоо ачаад огторгуй ертөнцийн хар нүх рүү явуулах юм байх .
Гэхдээ энэ пуужин хэрэг болох юм уу үгүй юу , одоохондоо ирээдүй нь бүрхэг , учир нь бүх хогоороо үйлдвэрлэл явуулаад ачих юм үлдэхгүй ч байж магад . Тэгэхдээ олсон мөнгөө бүх хүндээ хуваагаад өгчих болохоор санаа зовох хэрэггүй гэсэн шүү .
Харин Лондонгийн биржид ажиллах брокеруудыг шалгаруулах " конкурс " зарласан байгаа , та ч бас азаа үзэж болно шүү . Шалгаруулалт 2007 оны 12 сарын 15 -нд Төрийн өмчийн 4-р байрны 308 тоотод болно . Бүртгэлийг онлайнаар хийнэ . Хаяг www.antitrash.com
Мэдээлсэн A12
Оролцогчийн дугаар: A12
Бүтээл илгээсэн: 2007/11/17
Оролцогчийн дугаар: A12
Бүтээл илгээсэн: 2007/11/17




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: