Залуус хамтдаа хогны эсрэг уралдаан - Нийтлэл#13
Хог: /Эрэгцүүлэмж/ 

Хог!!! Энэ үгний утга учир нь юу юм болоо гэж их бодлоо. Ерөнхийдөө бол муу муухай бүхний ерөнхий нэр мэт  ойлгож ирдэг. Үлдэгдэл, хаягдал, өөр юу байдаг юм бүхий л зүйл дээр, тэр бүх хэл муухай ааш араншинтай хүн дээр хүртэл “Энэ нээрээ хогийн зантай шүү” гэх мэтээр хэрэглэгддэг нь энэ гурван үсэгтэй үгний утга учир оршиж байнам.

“Муу хар хог чинь” хэмээн хэн нэгнээ хэлээд зогсож байгаа тэр хүний сэтгэл өөрөө ямар байдаг болоо. Энэ хэлээд зогсож байгаа үгнийхээ утга учрыг хэр мэдэрдэг болоо? Гэхдээ надад хүмүүний зан аашийг шүүмжлэх эрх байхгүй ээ. Хамгийн гол нь хүн хүнээ хайрлаж яваасай л гэж хүсэх юм.
 
Миний бас нэгэн эмзэглэж явдаг зүйл байдаг юм. Эмзэглэхээс аргагүй шүү. Тэр бол хотын маань хогны асуудал. Улаанбаатар хот маань “Утаанбаатар хог” болоод байна. “Хот” нь ч алга болчихож. Хаа сайгүй хог хөглрөөд л .... Тэрийг нь анхаарч хандаж байгаа хүн бараг байхгүй ээ гэхэд хилсдэхгүй л болов уу? Нөгөө муу Хот тохижилтын ажилчид л халуунд халж, хүйтэнд хөрж хоногийн бор хоолтой, хоолгүй зүтгэж байж цэвэрлэх юм даа. Тэгээд тэр их “сайн сайханы аян”-г нь дэмжиж ойлгож байгаа хүн байдаг ч үгүй юм билээ.

Шүүрдээд л эргээд харна нөл ХОГ. Хүмүүсийн ухамсарч гэж юм юу ч алга. Дэмжээд, туслаад өгөхгүй юм байж хогоо хаяхгүй байвал тэд баярлана даа. Би нэг зүйл боддогийн. Тэр юу вэ гэхээр байна ш дээ тэ? Энэ төрийн эрхийг бариад сууж байгаа 1((ерөнхийлөгч)+1 ба түүний нөхөд(Засгийн газрын гишүүд)+ 76(УИХ-н гишүүд) бүгд нийлээд такси бариад нэг өдөр яваад үзээсэй, нэг өдөр хогийн шүүр бариад Хогтой хотынхоо хогийг нэг шүүрдээд үзээсэй гэж их хүсдэг юм.
 
Тэд өнөөдөр үйлчлэгчтэй болохоороо энэ их хогийн асуудлыг, төрийн хамгаалалтан дор Ландаа унаад гэртээ харьчихдаг болохоороо энэ замын ачаалал бөглөрөлийг ерөөсөө биеэр мэдэрч чаддаггүй л байхгүй юу. Тийм болохоороо нөгөө нэг сайхан сайн хуулиуд гаргаад байдаг. Нөгөөх нь хэрэгжсэн ч юм байхгүй олооооооон олон бичиг цаасны дор хэвтэж байдаг болжээ. Тэгээд л Монгол улсын төлөө гээд цээжээ дэлдэж зогсдог.


Энэ олон салбарт бий болоод байгаа ХОГ-нуудыг яаралтай цэвэлэхгүй бол болохгүй болжээ.

  1. Томчуудын дунд байнга холбоо нэр мэт дагадаг өнөөх авилгал хээл хахуулын
    ХОГ
  2.  Дунд шатны томчууд буюу хурган дарга нарын дунд мөн адил мөнх холбоотой мэт болоод байгаа хүнд сурталын ХОГ
  3. Ард түмэний дунд илт мэдрэгдээд байгаа хэн нэгнийхээ ажил хөдөлмөрийг унагах, эс хүндлэх, арчаагүй ХОГ мэт сэтгэлгээ.


 энэхүү даяаршлагдсан 3 том хогийг цэвэрлэхгүй бол бидний хот хэзээ ч ахуйн хогноосоо салж чадахгүй ээ. Энэ бол гашуун үнэн шүү. Уул нь бол хүн болгон кармаан дахь хогоо хаяхгүй байвал, хаялаа ч хогийн цэг дээр хаячихдаг зөв бөгөөд ухаалаг сэтгэлгээ байхад ахуйн хогноос салж болмоор л байгаа юм даа.
 
Гэтэл ҮГҮЙ юм аа. Хог зөөх, зөөвөрлөх машин тэрэг хүн хүчээс авхуулаад шаардагдах бүхийл зүйлс нөгөө Хурган дарга нараа шууд хамааралтай болж таардаг. Нөгөө хурган дарга нар нь Томчуудаас л үг сонсохгүй бол хөдлөхөө байсан том том толгойтнууд. Харин томчууд нь болохоор авилгалдаа автагдаад, нөгөө мөнгөө нь толгойд нь эргэлдээд хэлэх үг нь хоолойноосоо нааш гарахаа байчихдаг. Үнэндээ ийм л дүр төрх “Утаанбаатар хог”-д маань тужлгараад байна шүү дээ.




Оролцогчийн дугаар: A13
Бүтээл илгээсэн: 2007/11/17




Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.