Хогчид уулзлаа
Цаашид хогны уралдааныг хэрхэн явуулах талаар санал солилцох, өнгөрсөн уралдаанд шалгарсан хүмүүст шагналыг нь гардуулах зорилгоор өнгөрсөн уралдаанд оролцсон Улаанбаатарт одоогоор байгаа хүмүүс өчигдөр уулзлаа.

Уулзалтанд Витамин, Найз блог, GUMP, Uka82, Angelic_Universe, Anaraa, Болд, Хүжий нар оролцлоо. Монголд түр ирээд байсан Xurandaa өөр уулзалт давхацсан тул ирж амжсангүй, proxymn мөн хуралтай байсан тул ирж амжсангүй, bubee мөн ажилтай учраас ирж амжсангүй, dulguun, sassycat нарт хэл хүргэж амжсангүй ээ. Мөн энэ уралдаанд оролцохоос гадна ивээн тэтгэсэн AD маань өөрийн төлөөний хүнээр шагналыг явууллаа.

Шагналын санд зориулж Opal манай данс руу 100$ шилжүүлсэн байсан, AD-ийн зүгээс 4 саятан тоглоом, 60$ хандивласан. Шагналыг өмнө зарласан байсан учраас энэ 4 саятан тоглоом, 70$-ийг шагналд өгөөд үлдсэн 90$-ийг дараа дараагийн уралдаанд зориулж хадгалсан болно.

Мөн Банжиг.Нээтийн зүгээс нийт уралдаанд оролцсон хүмүүст Банжиг Дансанд нь 5000 нэгж урамшуулал болгон олгохоор шийдсэнийг мэдээлж байна.

Өчигдөрийн уулзалтаар бид Зангга-ийн цомыг харж баахан баяссан гэж байгаа бас. :) GUMP ах нь зураг хүртэл авахуулсан, удахгүй блог дээрээ байрлуулна биз дээ.

Уулзалтанд ирээгүй шагнал авсан хүмүүсийн тухайд өнөөдөр Claus-ийн дүү манай ажил дээр ирж шагналыг нь авсан, тэгэхээр одоо proxymn, Xurandaa 2 үлдсэн гэсэн үг. Маргаашнаас үлдсэн шагналыг эздэд нь хүргэе.

Хог таригч биш хог сүйтгэгч хогчид улам олон болох болтугай!!

Сэтгэгдэлүүд:

1. nomad | 2007-12-25 14:12:52
zooz gogo yum boljee amjilt husey
2. bubee | 2007-12-25 14:13:34
Хог таригч биш хог сүйтгэгч хогчид улам олон болох болтугай!!
Сайхан үг байнаа. Амжилт залуусаа.
3. Armani | 2007-12-25 14:25:05
goy yum boljee. Ataarchihlaa
4. Өвлийн өвөө anjigai | 2007-12-25 14:26:15
Дараагийн тэмцээнээ надад заавал дуулгаарай. Би оролцох юм шүү.
5. zangga | 2007-12-25 14:42:59
ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан хүмүүст их талархаж байна. Та нарын хийсэн зүйл чинь үр өгөөжөө өгсөн шүү. Дараагийн тэмцээнд оролцоноо. Гамп ахын тэр зургыг сая харлаа, бас их манарцан сууж байна лэ шүү хаха.
6. vitaminjuulalt | 2007-12-25 14:43:03
Мань бас шагнал авсышд
Тусгай байр гэж
7. tulgaa (зочин) | 2007-12-25 15:20:40
Зөв зүйтэй ажил болсон шүү. Амжилт хүсье.
8. AD (зочин) | 2007-12-25 17:56:47
Hog suitgegch ene ner dajgui ner ba shuu. Hognii anguuchid ch yum aa. Yamarch baisan ene uraldaan banjig blogchidiin huvd ur dungee ugsun gej bodoj bna. Bi hurtel uusan undaaniihaa saviig gadaa zamd hayahaa baisan shuu.
9. angelic_universe | 2007-12-25 18:07:17
Тэр хогчидыг нийлүүлээд энгийнээр хэлхэд ТҮК-хан байсан гэж байгаан. Нөгөө Orange хувцасаа өмсөөд явбал чиг......
10. Claus | 2007-12-25 18:18:42
бүгдээрэнд нь ажилын амжилт
11. mami | 2007-12-25 20:34:26
amjilt husiiiii-.... ta nar shuuu...

bayariin mend
12. Опал | 2007-12-25 20:46:15
uu za za bolj bolj buh oroltsogchiddoo bayarlasan shu Bas AD ah Hujii ah 2too bayarlalaa...
ter Gump ahiin zyrgiig hyrdan harya hehe...

ene ydaad oroltsoj chadagui humuus daraagiin yraldaand idewhitei oroltsono gej naidaj bna. bas
13. AD (зочин) | 2007-12-27 10:03:42
Opal duudee talarhaj baigaagaa damjuulmaar baina. Als holiin America ornoos Amin hairtaa Ulaanbaataraa hoggui bolgohod zaluusaa urialj, uraldaan zarlaj, uuruu zohion baiguulj bas sanhuujuulne gedeg ene Mongol ohinii zutgel, itgel, setgelees l garah erch huch baih. Ter holoos ingej hicheej baihad dotor ni amidarch bui mani met sanaa amar suuj chadahgui yum baina. Yamartaa ch bayarlalaa duu mini
14. Хүжий | 2008-01-03 13:41:37
Дөнгөж сая Xurandaa шагналаа ажил дээрээс ирж авлаа. Буцах арай болоогүй учраас Цасны баярт оролцоно гэдгээ илэрхийллээ.
15. vitaminjuulalt | 2008-01-03 13:50:30
Цасны баяр нь хэзээ юм?
16. borts (зочин) | 2008-01-04 14:40:43
hi Koreagas mend xurgej bna.daraagin xogni yraldaan xeden xvrtel ve drdltsox gesen yum vnexeer manai xot ezengui ail shig baix yum ix sanaa zovj bna shuu tsasni bayara xezee xiix gej baigaa ve
17. Helloo | 2008-01-12 14:13:34
Гоё гоё юм зохион байгуулжээ. Опал күүл.
18. apabst | 2008-05-17 19:36:08
Гоё зүйл зохион байгуулжээ.
19. МОНГОЛХҮҮ | 2008-11-05 09:40:14
Юун сайхан санаачлага бэээ. Өдий хүртэл мэдээгүй л явж байдаг би хайн... одоо оролцноо
20. 4515 | 2008-12-31 10:14:06
Хаана юу хэзээ яаж болсын айн???
21. dok (зочин) | 2009-01-13 22:11:39
хэрэгтэй гээд оруулсан чинь жил өөрчлөгдөөгүй ч юм шиг???

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.